БИДНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА

“Бүтээлч нийгэм” бие даасан платформ нь дэлхийн 180 орны сайн дурынхныг нэгтгэдэг бөгөөд тэдний дунд эрдэмтэд, судлаачид, мэргэжилтнүүд, шинжээчид бий.

Энэ хуудсанд бид дэлхийн катаклизм гамшгийн талаарх мэдлэг мэдээллийг илүү хүргэж, хариу арга хэмжээ авах ажлыг сайжруулахад чиглэгдсэн гол ажлынхаа тоймыг хүргэж байна.

Шинжлэх ухааны судалгаа ба аналитик дүн шинжилгээ

Idea image 2
1
Дэлхийн катаклизм гамшгийн мониторинг хяналт

Бүтээлч нийгмийн сайн дурынхан дэлхий даяарх байгалийн сүйрэл, гамшигтай холбоотой үйл явдлуудыг хянаж судалдаг бөгөөд нээлттэй эх сурвалжийг ашигладаг.

Долоо хоног тутмын тойм тайланг тогтмол олон нийтэд хүргэж байна.

Idea image 2
2
Аналитик дүн шинжилгээний ажил, өгөгдлийн дүрслэл

Графикаар илэрхийлсэн мэдээлэл бүхий үйл явдлуудын гүнзгийрүүлсэн дүн шинжилгээ.

Idea image 2
3
Шинжлэх ухааны өгөгдлийг цуглуулах, нэгтгэх

“Бүтээлч нийгмийн” сайн дурынхан болон янз бүрийн салбарын уригдсан шинжээч, мэргэжилтнүүд, шинжлэх ухааны мэдээллийг цуглуулж, дүн шинжилгээ хийхдээ тал бүрээс нь цогц хандаж судлах арга барилыг баримталдаг.

“Уур амьсгалын загвар” хэсэгт уур амьсгал болон байгаль орчинд гарч буй өөрчлөлтийн хандлага, тэдгээрийг шийдэх боломжит арга замуудын талаарх мэдээллийг цуглуулж, дүн шинжилгээ хийсэн гол үр дүнгээ өгүүлэл, видео, мөн шуурхай интерактив тайлан хэлбэрээр толилуулж байна.

Idea image 2
4
Нүдээр үзсэн хүмүүс болон уур амьсгалын дүрвэгсэдтэй явуулдаг харилцан ажиллагаа

Бүтээлч нийгмийн сайн дурынхан гамшгийг үзэж туулсан хүмүүс болон уур амьсгалын бэрхшээлтэй тулгарч буй хүмүүстэй ярилцлага хийж, тэдэнд үгээ хэлэх боломжийг олгодог.

Idea image 2
5
Байгаль орчны шинжилгээ

Бид байгалийн гамшгийн хүрээлэн буй орчинд болон сав ба шим ертөнцийн тогтолцоонд үзүүлэх нөлөөг судалдаг.

МЭДЭЭЛЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА
СҮҮЛИЙН ҮЕИЙН УУР АМЬСГАЛЫН ТОВЧ МЭДЭЭ
Бүтээлч нийгмийн сайн дурынхан байгалийн гамшиг, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой үйл явдлуудын мэдээллийг олон нийтэд тогтмол хүргэж байна.
ЭРДЭМТЭД, ШИНЖЭЭЧИДТЭЙ ХИЙСЭН ЯРИЛЦЛАГУУД
Болж буй үйл явдлыг гүнзгийрүүлэн судлахын тулд шилдэг эрдэмтэдтэй хамтрах харилцан ажиллагаа.
ОЛОН УЛСЫН ФОРУМ БА КОНФЕРЕНЦУУД
Бүтээлч нийгмийн сайн дурынхан, мэрэгжилтнүүд болон олон нийттэй цаг үеийн чухал асуудлыг хэлэлцэж, шийдлийн арга замыг олох, мөн олон улсын хүмүүсийг бидний “алтан мөрөөдөлтэй” танилцуулах зорилгоор олон улсын форум болон конференцуудыг зохион байгуулдаг.
НИЙГМИЙН ХАРИЛЦАН АЖИЛЛАГАА | EVENTS
Хүн төрөлхтөнд тулгарч буй асуудал ба сорилтыг үр дүнтэй шийдэж, дэлхий нийтийн энх тайван байдал, хөгжил цэцэглэлтийг хангаж баталгаажуулахын тулд, сайн дурынхан янз бүрийн орны хүмүүс, олон нийтийн байгууллагууд, төрийн байгууллагуудтай НҮБ-ын зорилго, зарчимд тохирохуйц байдлаар харилцан үйлчлэлцэж байна.
БАРИМТАТ БА ШИНЖЛЭХ УХААНЫ ТАНИН МЭДЭХҮЙН КИНО
Бүтээлч нийгмийн сайн дурынхан өөрсдийн судалгаа болон байгалийн хэвийн бус аномаль үзэгдэл, шинжлэх ухааны нээлт, дэвшилтэт технологиудын тухай баримтат кинонууд бүтээдэг.
ДУГУЙ ШИРЭЭНИЙ ЯРИЛЦЛАГА БА ОЛОН УЛСЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
Бүтээлч Нийгэм төслийн сайн дурынхан, асуудлын шийдлийг олох зорилгоор олон улсын янз бүрийн салбарын мэргэжилтнүүд харилцан ярилцах талбар платформыг бий болгож, шинжээч мэргэжилтнүүдийн оролцоотой хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж байна.
БҮТЭЭЛЧ ТӨСЛҮҮД
Кино, яруу найраг, дуу гэх мэт урлагаар дамжуулан мэдээлэл түгээлтийг нэмэгдүүлж байна.
БҮТЭЭЛЧ НИЙГЭМ
Бидэнтэй холбогдох:
[email protected]
Яг одоо хэн бүхэн маш ихийг хийх боломжтой!
Ирээдүй хүн бүрийн хувийн сонголтоос шалтгаална!